"Катар-2022" ДАШТ-нд Аргентин Австралитай тоглох бол Франц Польшийн багтай тоглоно

"Катар-2022" ДАШТ-нд Аргентин Австралитай тоглох бол Франц Польшийн багтай тоглоно

“Катар-2022” хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний С хэсгийн сүүлийн тоглолтууд өнгөрөгч шөнө болж өндөрлөлөө. Тус тоглолтоор Польш Аргентинд 0:2-оор, Саудын Араб Мексикт 1:2-оор хожигдсон юм. Мөн энэ үед Мексик Польштой хэсэгтээ тэнцүү оноо авсан ч оруулсан болон алдсан гоолын зөрүүгээс болж цааш тоглолтоо үргэлжлүүлж чадахгүй болж байна. Цаашид Аргентин Австралитай тоглох бол Франц Польшийн багтай тоглоно.