ВИДЕО: Монгол Улсын Аварга тогоочоор Сүхбаатар аймгийн иргэн П.Сайханчулуун шалгарчээ

ВИДЕО: Монгол Улсын Аварга тогоочоор Сүхбаатар аймгийн иргэн П.Сайханчулуун шалгарчээ

"Ulaanbaatar cup 2022" Монгол улсын аварга тогооч шалгаруулах 39 дэхь удаагийн тэмцээн Misheel walking street-д болж өндөрлөлөө. 
 
ВИДЕО: 
 
 
Тогооч нарын авъяас чадвар, уран мэдрэмжийг шалгасан энэ удаагийн арга хэмжээнд гудамжны хоолны төрлийг нэмж, хөгжлийн бэрхшээлтэй тогооч нарыг хамруулсан юм. Тус тэмцээнд нийт 400 орчим тогооч хоолны амт чанар, бүтээгдэхүүний орц найрлага, хоорондын нийлэмж болоод аягалах, таваглах, чимэглэх болон хувцас, тоног төхөөрөмж, туслах хэрэгслүүдтэйгээ хэрхэн харьцаж ашиглаж байгаа зэргээрээ мэргэжлийн түвшинд өрсөлдүүлсэн юм. 
 
 
Улмаар 2022 оны Монгол Улсын Аварга тогоочоор Сүхбаатар аймгийн иргэн П.Сайханчулуун шалгарчээ.