Хүүхэд асрах чөлөөтэй алба хаагчдын цэргийн цолын цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс олгохоор боллоо

Хүүхэд асрах чөлөөтэй алба хаагчдын цэргийн цолын цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс олгохоор боллоо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын энэ оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа алба хаагчдын цэргийн цолын цалинг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор уг шийдвэрийг гаргав.

Ингэснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгэм, эдийн засгийн баталгаа бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын нэгэн адил хангагдахаар боллоо.

Эх сурвалж: ШШГЕГ




“BONUS BOOST” BSB-д

11 цагийн өмнө