ШУУРХАЙ: Д.Сумъяабазар нийслэлийн 2023 оны төсвийн төсөлд оруулсан зарим саналаа эгүүлэн татахаар болжээ

ШУУРХАЙ: Д.Сумъяабазар нийслэлийн 2023 оны төсвийн төсөлд оруулсан зарим саналаа эгүүлэн татахаар болжээ

Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн 2023 оны төсвийг өнгөрсөн долоо хоногт НИТХ-д өргөн барьсан. Гэтэл түүний өргөн барьсан төсөвт хэвлэлийн мэдээллийн зардалд 2,8 тэрбум, “сошиал од” Б.Цэцэгийн хариуцах Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөлд 3,1 тэрбум төгрөг төсөвлөсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.  Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Тэгвэл Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан 2023 оны төсвийн төслөөс зарим саналаа эгүүлэн татахаар болсон талаар мэдээлэл хийхээр болжээ. Түүний мэдээлэл Хангарди ордны 14 давхарт, 13:30 цагт болох аж. Учир нь Д.Сумъяабазар хэвлэл болон иргэн Б.Цэцэгийн төсөлд зарцуулах байсан 5,9 тэрбум төгрөгийг татаж магадгүй байна. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө