СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 11 дүгээр сард Тоёото Приус маркийн автомашины "нүүрсэн яндан" алдагдсан гэх 65 гэмт хэрэг Улаанбаатарт бүртгэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 11 дүгээр сард Тоёото Приус маркийн автомашины "нүүрсэн яндан" алдагдсан гэх 65 гэмт хэрэг Улаанбаатарт бүртгэгджээ

Сүүлийн жилүүдэд “Приус” автомашины “нүүрсэн яндан”-г хулгайлах, мөн автомашин эзэмшигч ч бусдад “нүүрсэн яндан”-гаа худалдаж, зориулалтын бус яндан хэрэглэх болсноор Улаанбаатар хотын агаарын бохирдол улам бүр нэмэгдэх болсон гэдэг. 

Харин Байгаль орчин, аялал жуучлалын сайд Б.Бат-Эрдэнэ саяхан, “Нүүрсэн яндангүй (сольсон) гэх 2246 приус автомашиныг Тээврийн цагдаагийн албанд журамлуулахаар хандлаа” гэж мэдэгдсэн. Тэгвэл нийслэл хотын хэмжээнд сүүлийн 4 жилийн байдлаар Тоёото Приус маркийн авто машины зөөлөн яндан алдагдсан талаар цагдаагийн байгууллагад иргэн аж ахуйн нэгж байгууллагаас 892 гомдол, мэдээлэл ирүүлсэн. Үүнээс 2021 онд  129 гэмт хэрэг, 2022 эхний 11 сарын байдлаар 65 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. 

Харин нийслэл хотын хэмжээнд Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл 133,235 буюу 10,5 хувийг эзэлж байгаагаас  Toyota prius -20 маркийн тээврийн хэрэгсэл 67,456  буюу 50,6 хувь, Toyota prius-30 маркийн тээврийн хэрэгсэл 50,631 буюу 38,0 хувь, Toyota prius-40 маркийн тээврийн хэрэгсэл 15,148 буюу 11,3 хувийг эзэлж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө