Д.Сумъяабазар Б.Цэцэгийн “Сэлбэ гол“ төслийн санхүүжилтийг 2023 оны төсвийн төслөөс эргүүлэн татах санал хүргүүллээ

Д.Сумъяабазар Б.Цэцэгийн “Сэлбэ гол“ төслийн санхүүжилтийг 2023 оны төсвийн төслөөс эргүүлэн татах санал хүргүүллээ

Хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн 2023 оны төсвийг өнгөрсөн долоо хоногт НИТХ-д өргөн барьсан. Гэтэл түүний өргөн барьсан төсөвт хэвлэлийн мэдээллийн зардалд 2,8 тэрбум, “сошиал од” Б.Цэцэгийн хариуцах Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөлд 3,1 тэрбум төгрөг төсөвлөсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.  Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Улмаар өнөөдөр /2022.12.01/ НИТХ дахь МАН-ын бүлэг Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцэхдээ Сэлбэ голын төслийн нэгжтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй байх улс төрийн шийдвэр гаргалаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эргүүлэн татахаар болов.

Мөн Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн төсвийг 1.9 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэр гаргасныг Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ. Мөн Сэлбэ голын төсөлтэй холбоотой мэдээлэлд тайлбар хийсэн юм. Тэрбээр “2015 онд Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын зээлийн хэлэлцээрийн хүрээнд 60 сая ам доллароор Сэлбэ голыг тохижуулах, мөн урсцыг нэмэгдүүлэхээр болсон. Түүнчлэн гурван байршилд томоохон хэмжээний цөөрөм байгуулах нь агаарын чийгшлийг нэмэгдүүлэхээс гадна ундны усны нөөцийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм. 60 сая ам.долларын 95 хувийг БНХАУ-аас гаргах бол үлдсэн таван хувийг нийслэлээс гаргах Засгийн газрын шийдвэр гарсан байдаг. Одоогийн байдлаар тус төсөлд улс, нийслэлийн төсвөөс ямар ч мөнгө зарцуулаагүй. Сэлбэ голын төсөл санхүүжилтгүй болж байгаа учраас төслийн нэгжийг татан буулгах албан тоотыг Сангийн яаманд хүргүүлнэ. Гэхдээ энэ бол Нийслэлийн Засаг дарга дангаараа шийдэх асуудал биш. Сангийн яам татан буулгах эсэхийг эцэслэн шийднэ” хэмээлээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө