ВИДЕО: БНСУ-ын MBC телевиз монгол бүжигчин З.Чингүүнийг “Монгол Кай” хэмээн онцолжээ

ВИДЕО: БНСУ-ын MBC телевиз монгол бүжигчин З.Чингүүнийг “Монгол Кай” хэмээн онцолжээ

Өнгөрсөн 2021 онд үзэгчдийг байлдан дагуулсан БНСУ-ын Mnet-ийн бүжгийн шоу "Street Woman Fighter"-ийн үргэлжлэл болох "Street Man Fighter" шоуны бэлтгэл ажлын хүрээнд эцсийн бүрэлдэхүүн 8 бүжигчнийг шалгаруулахын тулд “Be Mbitious” цувралыг эхлүүлсэн юм. Тус цувралын эцсийн шилдэг 16 оролцогчдын нэгээр Монгол бүжигчин Yamakasi буюу З.Чингүүн шалгарч байсан удаатай. Тэрбээр мөн өнгөрсөн аравдугаар сард /2022.10/ Солонгосын Бусанд болсон алдарт BTS хамтлагийн тоглолтод бүжигчнээр оролцсон өндөр амжилттай яваа нэгэн билээ.

Тэгвэл арваннэгдүгээр сарын 30-ны өдөр /2022.11.30/ MBC every1 телевизийн "Солонгос дахь гадаадууд” гэх шоу нэвтрүүлгийн 215 дахь дугаарт зочноор З.Чингүүн /Yamakasi/ оролцжээ. Түүнийг EXO хамтлагийн дуучин Кайтай төстэй хэмээн “Монгол Кай” гэж хочилсон талаар мэдээлжээ.

Эх сурвалж: ЭНД ДАРЖ уншина уу

ВИДЕО:




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө