Өмнөговь "Цайны зам-Торгоны зам" дагуу тэмээн жингийн цуваа бүхий хөшөө дурсгалын цогцолбор байгуулахаар болжээ

Өмнөговь "Цайны зам-Торгоны зам" дагуу тэмээн жингийн цуваа бүхий хөшөө дурсгалын цогцолбор байгуулахаар болжээ

Өмнөговь аймгйн Булган сумын Баянзагт тэмээн жингийн цуваа бүхий хөшөө дурсгалын цогцолбор байгуулахаар болжээ. Уг цогцолборыг Ази, Европыг холбосон эртний дурсгалт "Цайны зам-Торгоны зам" дагуу байгуулах аж. 

Монголын эртний томоохон түүх соёлын дурсгалын нэг 300 гаруй жилийн түүхтэй "Цайны зам-Торгоны зам" билээ. Өмнөговь аймгийн дээрх сумдад торгоны замын ул мөр өнөөг хүртэл маш тод үлдсэн юм.

Баянзагийн баруун дэнж дээр ойролцоогоор 4 м өргөнтэй засаж янзалсан урт зам одоог хүртэл байдаг. Энэхүү түүхэн замаар хамгийн сүүлд 1925 оныг хүртэл хятад, монгол жинчид аялж байсан баримтыг Булган сумын Баянзагт шинжлэх ухааны судалгаа шинжилгээ хийж байсан Америкийн байгалийн түүхийн нэрт судлаач Рой Чапмэн Эндрюс тэмдэглэн үлдээжээ.  

Иймд энэхүү түүхэн ач холбогдол бүхий дурсгалт цогцолбор газрыг бүтээн байгуулснаар тухайн бүс нутагт аялал жуучлалын нэгэн томоохон түшиц газар бий болох аж.