Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг БНСУ-д цагдан хорьжээ

2019-11-06 13:42

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг БНСУ-д цагдан хорьжээ

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг өнөөдөр өглөө 08.00 цагт БНСУ-ын олон нисэх онгоцны буудал Инчонд газардахад нь тус улсын хууль, хяналтын байгууллагынхан баривчилжээ. Өчигдөр Инчоны цагдаагийн газраас Д.Одбаярыг баривчлах захирамж гаргасны дагуу түүнийг баривчилсан байна.  

Түүнийг тус улсын прокурорт тайлбар, мэдүүлэг өгч байна гэх мэдээллийг эх сурвалжууд өгсөн. Тэгвэл түүнээс тайлбар мэдүүлэг авсны дараа баривчилж,  тусгаарлан хорьсон талаар тус улсын хэвлэлд нийтэлсэн байна. 

Учир нь гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болсон, оргон зугтах магадлалтай үед Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн шүүхээс баривчлах шийдвэр гаргадаг байна.

БНСУ-ын тал арваннэгдүгээр сарын 1-нд түүнийг Индонез руу нисэхийг нь зөвшөөрч, цааш явуулсан ба БНСУ-д эргэж ирэхгүй тохиолдолд ямар ч мөрдөн байцаалт явуулалгүйгээр хэргийг прокурорт шилжүүлэхээ мэдэгдсэн билээ. 

Харин Инчон хотын цагдаагийн газраас Сингапур Улс руу мэдүүлэг өгөлгүй явсан 42 настай А-г Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан албадан ирүүлэх арга хэмжээг авахаа мэдэгдсэн байна. Хамгийн сүүлийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

 

2019-11-06 11:17

Д.Одбаярыг байцаалт өгч буйтай холбоотой БНСУ дахь Элчин сайдын яамны ажилчид гурван хэсэгт хуваагдан ажиллаж байна

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Korean air компанийн онгоцны үйлчлэгч бүсгүйн биед хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсон. 

Уг хэрэгтэй холбоотойгоор яг одоо Д.Одбаяр нь БНСУ-ын прокурорын байгууллагад тайлбар, мэдүүлэг өгч байна. Тэрбээр өнөөдөр өглөө 08.00 цагт Инчонд газарджээ.

БНСУ-ын хууль хяналтын байгууллагаас түүнийг цагдан хорих магадлалтай байгаа учраас тус улс дахь Монголын Элчин сайдын яамны ажилчид Солонгосын прокурор, Инчоны буудал, Гадаад яам зэрэгт хуваагдан ажиллаж байгаа юм байна.

Хохирогч эмэгтэйчүүд гомдолтой байгаа гэдгээ мэдүүлж зохих шийтгэлийг оногдуулахыг хүссэн байна.

БНСУ-ын зарим хэвлэлд мэдээлж буйгаар Д.Одбаяр нь "Ариун цэврийн өрөөний дэргэдүүр өнгөрсөн онгоцны үйлчилэгч бүсгүйн өгзөгт хүрч халдсан. Мөн дипломат эрхтэй гэж цагдаад худал хэлсэн” тухай мэдээлж буй юм.

Мөн өчигдөр өөр нэг мэдээлэл нэмэгдсэн нь түүнийг "Бусдыг айлган сүрдүүлсэн гэх шинэ хэрэгтэй холбогдуулж нэмж шалгахаар болсон" тухай мэдээлэл юм. Учир нь тэрээр хэрэг гарах үеэр Korean Air компанид ажилладаг Монгол бүсгүйчүүдийг “Монголд буцаж очихоороо зүгээр өнгөрөөхгүй” хэмээн айлган сүрдүүлснийг гэрчүүд мэдээлжээ. 

Солонгосын хэвлэлүүдэд мэдээлснээр “Монголын хэвлэл, мэдээллүүд манай мэдээг хуурамч хэмээн мэдээлж байгаа бөгөөд арын суудалд байсан монгол иргэн буруутай гэж мэдээллэж байна” гэсэн юм.

Холбоотой мэдээллийг линкээр дарж үзнэ үү.

https://www.ytn.co.kr/_ln/0103_201911061117595323




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө