Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.4 магнитудын ХҮЧТЭЙ газар хөдлөлт боллоо

Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.4 магнитудын ХҮЧТЭЙ газар хөдлөлт боллоо

Өнөөдөр /2022.12.03/ 15 цаг 49 минутад Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урт зүгт 28 км зайд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. 

Сүүлийн жилүүдэд тус бүс орчимд ойр давтамжтай газар хөдлөлт болж байгаа билээ. Хөвсгөл аймгийн Ханх суманд өнгөрсөн оны долдугаар сарын байдлаар /2021-07-23/ байдлаар тус бүс нутагт 82638 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Үүн дотроос 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 222 удаа болсон аж.