ФОТО: Жагсаалд оролцсон иргэдийн зарим нь "Их тэнгэрийн ам"-нд очин, эсэргүүцлээ илэрхийлж байна

ФОТО: Жагсаалд оролцсон иргэдийн зарим нь "Их тэнгэрийн ам"-нд очин, эсэргүүцлээ илэрхийлж байна

Өнөөдөр /2022.12.04/ Сүхбаатарын талбайд иргэдийн жагсаал боллоо. Тэдний зарим нь энэ үеэр, “Нүүрсний 44 их наяд, эрх баригчдын авлигыг ил болгох болон хулгайчдын нэрсийг ил болго” гэж шаардаж байлаа. Мөн зарим иргэд ийм ирээдүйг хойч үедээ үлдээж чадахгүй гэж байв. 

Тэгвэл жагсаалд оролцсон иргэдийн зарим нь зохион байгуулагчдыг даган төрийн тусгай хамгаалалттай “Их тэнгэрийн ам”-нд очиж, жагсаалаа үргэлжлүүлсэн байна. Энэ үеэр Их тэнгэрийн амны ойр орчимд цагдаагийн хамгаалалт гарсан байна. Учир нь тус газарт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар амьдардаг бөгөөд, тусгай хамгаалалтад байдаг юм.