ШУУРХАЙ: Сүхбаатарын талбайд жагсаал үргэлжилж байна

ШУУРХАЙ: Сүхбаатарын талбайд жагсаал үргэлжилж байна

Өнөөдөр /2022.12.04/ Сүхбаатарын талбайд иргэдийн жагсаал болж байна. Тэдний зарим нь энэ үеэр, “Нүүрсний 44 их наяд, эрх баригчдын авлигыг ил болгох болон хулгайчдын нэрсийг ил болго” гэж шаардаж байлаа. Мөн зарим иргэд ийм ирээдүйг хойч үедээ үлдээж чадахгүй гэсэн юм. 

Иймд тэд “Нүүрсний хулгайчдаа ил болго”, "Би өөрийнхөө төлөө биш ирээдүй хойч үеийнхээ төлөө" гэсэн лоозон барьсан байв. Мөн зарим иргэд Монголд амьдрахад хүнд байгаа учраас мянга мянган залуус гаднын орныг зорьж байна. Энэ бол тэдний боломжийг төрийн албаар дамжуулж дарга нар өөрсдөдөө ашиг болгосонтой холбоотой гэж байв.

Иргэд бухимдаж 19.00 цагт Төрийн гурван өндөрлөг амьдардаг "Их тэнгэр"-ийн ам руу очсон ч хамгаалалт гарсан учраас буцсан гэх мэдээлэл байна. Тэгвэл яг одоо иргэд жагссаар байна. 

ҮЗЭХ: