Монгол Улсын иргэн А-г олтол Цэцийн дарга Д.Одбаярыг хорих шийдвэр гарчээ

Монгол Улсын иргэн А-г олтол Цэцийн дарга Д.Одбаярыг хорих шийдвэр гарчээ

Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын Инчон олон улсын нисэх буудалд Индонезулсаас газардахад түүнийг БНСУ-ын цагдаагийн байгууллагын албан хаагчид хүлээн авч Сөүл хотын цагдаагийн газар хүргэсэн байна. Ингээд түүнээс олон цагийн турш байцаалт авч, зугтах магадлалтай гэх саналаа шүүхэд хүргүүлжээ. Иймд түүнийг баривчлан, саатуулах шийдвэр шүүхээс гаргасан байна.

Мөн тус улсын цагдаагийн газраас мэдүүлэг өгөлгүй Сингапур Улс руу явсан 42 настай А-г Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан албадан ирүүлэх арга хэмжээг авахаа мэдэгдсэн байна.

Тэгвэл орон нутгийн хэвлэлд сүүл гарсан мэдээлэлд Монгол улсын үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг Монгол улсын иргэн А-г олох болтол хорих шийдвэр гаргасан гэж мэдээлжээ.