МАН-ын бүлэг УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гэж санал нэгджээ

МАН-ын бүлэг УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гэж санал нэгджээ

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/-д оруулах төсөлд УИХ дахь Ардчилсан нам /АН/-ын зөвлөлөөс Ерөнхий сайд нь танхимын сайд нараа өөрөө бүрдүүлдэг болох, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох гэсэн санал оруулсан. Учир нь ингэснээр Монгол улс сонгодог парламентын засаглалд бүрэн шилжинэ гэж буй

Харин УИХ –д 64 суудалтай МАН-ын бүлэг, ҮХНӨ оруулах ажлын хэсгээс Ерөнхий сайд нь танхимын сайд нараа өөрөө томилдог болох, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах гэсэн АН-ын саналыг хүлээж авахаар олонх нь санал нэгджээ. 

Ингэхдээ “Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс ҮХНӨ-д өргөн барьсан 99 УИХ-ын гишүүн, 5 жилийн хугацаатай сонгогдоно” гэсэн саналыг оруулахаар ярилцсан гэсэн мэдээлэл байна. Учир нь УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулбал 28 гишүүнийн намын жагсаалтаас  сонгож, 71 гишүүнийг томсгосон тойргоор сонгох нь зүйтэй гэсэн санал гарчээ.

Сонгуулийн тухай хуулийн нэмэлть өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон гэсэн мэдээлэл байна. Мөн тус төсөлд сонгуулийн саналыг хяналтын тооллого буюу гар аргаар дахин тоолох саналыг хуулийн төсөлд оруулж байгаа ажээ.