БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин, Францын ерөнхийлөгч Макронтой хэлэлцээ хийжээ

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин, Францын ерөнхийлөгч Макронтой хэлэлцээ хийжээ

Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 6-нд ардын их хурлын ордонд Францын ерөнхийлөгч Макронтой хэлэлцээ хийжээ.

Ши Жиньпин: Бид хамтдаа өчигдөр Шанхай хотод болсон Хятадын Олон улсын импортын 2-р экспогийн нээлтийн ёслолд оролцож, илтгэл тавихдаа олон талт үзэл, чөлөөт худалдааны дэглэмийг тууштай хамгаалж, дэлхийн нээлттэй эдийн засгийг бүтээн байгуулна гэдгээ даян дэлхийд зарлан мэдэгдсэн билээ. Түүнчлэн анхаарал хандуулж буй сэдвүүдээр чин үнэнч зөвшилцөл өрнүүлж, харилцан ойлголцол, итгэлцээ нэмэгдүүлсэн юм.

Өнөөгийн дэлхий ертөнц зуун жил тохиогоогүй өөрчлөлт хувьсалд нүүрлээд байгаа бол, Хятад, Франц нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон, дорнын, өрнийн соёл иргэншлийн төлөөлөл болсны хувьд, стратегийн уялдаа холбоогоо эрчимжүүлэн, том гүрний үүрэг хариуцлагаа илүү сайн биелүүлж, иж бүрэн стратегийн түншийн харилцаагаа улам өндөр түвшинд гаргаж, том гүрний харилцааг үргэлжлэн манлайлахыг хүсэж байна” гэжээ.

Эх сурвалж: Синьхуа агентлаг




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө