Бэлгийн дарамт үзүүлсэн этгээдийг яллах хуулийн заалтыг С.Бямбацогт нарын гишүүд хүчингүй болгожээ

Бэлгийн дарамт үзүүлсэн этгээдийг яллах хуулийн заалтыг С.Бямбацогт нарын гишүүд хүчингүй болгожээ

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д хэрэгт холбогдож, түүнд тус улсын хуулийн байгууллагаас 10 хоногийн хилийн хориг тавьж, байцаалт явуулж байна. Мөн тус улсын цагдаагийн газраас мэдүүлэг өгөлгүй Сингапур Улс руу явсан 42 настай А-г Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан албадан ирүүлэх арга хэмжээг авахаа мэдэгдсэн байна. Тус улсын хуулиар бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэргийг хүчингийн хэргийн түвшинд авч үздэг хуулийн зохицуулалттай юм байна.

Энэхүү үйл явдалтай зэрэгцээд Монгол улс ийм төрлийн гэмт хэрэгт хүлээлгэх ямар хариуцлага байна вэ гэсэн асуудал сөхөгдөж байна. Гэтэл бусдад бэлгийн дарамт үзүүлсэн гэмт хэрэгтэнд хүлээлгэх хуулийн хариуцлагын заалтыг УИХ-ын нэр бүхий зарим гишүүд 2017 оны тавдугаар сарын 11 ны өдөр хүчингүй болгожээ.

Хүчингүй болсон Эрүүгийн хуулийн 12.4 дүгээр заалт

Учир нь 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 12.4 дүгээр зүйлд бусдад бэлгийн дарамт үзүүлбэл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн үеийн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Эрүүгийн хуулийн 12.4 дүгээр зүйлийг хасах санал оруулсан талаар дурьджээ.

Хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, гишүүдээр Л.Болд, Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар нар ажиллажээ. 

Тухайлбал манай улсад энэхүү хуулийн заалт хүчин төгөлдөр үйлчилж байсан бол Д.Одбаярыг буцаан авах боломжтой ажээ. Учир нь Монгол Улс, БНСУ-ын хооронд 2007 онд байгуулсан "ялтан шилжүүлэх" гэрээний Дөрөвдүгээр зүйлийн 1 (а)-д “Тухайн ялтны ял хүлээсэн үйлдэл нь хүлээн авагч талын хуулиар гэмт хэрэгт тооцогдож, ял ногдуулж болохоор байх” тохиолдолд ялтныг шилжүүлж болохоор заажээ. Гэтэл Монгол Улсийн Эрүүгийн хуульд “бэлгийн дарамт” гэсэн нэг үг, өгүүлбэр өнөөдөр байхгүй байна. 

Бэлгийн дарамт үзүүлсэн этгээдэд хариуцлага тооцох Эрүүгийн хуулийн 12.4 дүгээр заалтыг буцааж хүчинтэй болгох нь зөв үү?

Нийт: 0 саналтай