Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна

Өнөө шөнө Ховдын өмнөд хэсгээр, маргааш өдөр Говь-Алтайн нутаг, Завханы өмнөд, Баянхонгорын баруун хэсгээр их хэмжээний цас орно.

Энэ долоо хоногийн Баасан, Бямба гараг буюу энэ сарын 8-9-нд  Алтай, Хангайн уулархаг нутгаар, энэ сарын 10-нд нутгийн хойд хэсгээр, энэ сарын 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар энэ сарын 12-нд ихэнх нутгаар  цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, халтиргаа гулгаа үүсч, зам даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна.

Энэ сарын 9-нд  нутгийн баруун өмнөд, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-12-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Энэ сарын 10-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.




Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Д.Одбаярыг ҮХЦ-ийн даргаас чөлөөлөв

19 цагийн өмнө

Шуурхай мэдээ