Монгол улсын хилээр хар тамхи оруулж ирсэн Нигер улсын иргэдийг шүүнэ

Монгол улсын хилээр хар тамхи оруулж ирсэн Нигер улсын иргэдийг шүүнэ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрөгч нэгдүгээр сард Нигер улсын иргэн шуудан илгээмжээр дамжуулж хар тамхи оруулж ирснийг илрүүлэн  дайчлан баривчилсан билээ.

Тодруулбал, Монгол Улсад гадаад хэлний сургалтын төвд багшилдаг Нигер улсын иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр нэвтрүүлснийг олж, тогтоон ажлын байран дээр нь баривчлах ажиллагаа явуулсан байдаг. Мөн түүнээс гадна уг гэмт хэргийг үйлдэхэд оролцсон Нигер улсын гурван иргэнийг саатуулсан.

Харин уг хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.11.08/ хар тамхи оруулж ирсэн уг Нигерийн иргэдийн гэм бурууг хэлэлцэх шүүх хурал болохоор тов зарлагджээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө