Нигер улсын иргэдийн шүүх хурал хойшлов

Нигер улсын иргэдийн шүүх хурал хойшлов

Өнөөдөр буюу энэ сарын 8-ны өдөр А.О.Азеез нарын хэргийн талаар Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Улмаар Адекола Олавасен Азеез, Анози Дарлингтон Дон, У.Ариунзул нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад Гэмт буруугийн шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13,30 цагт хийхээр товлосон байна.

Харин өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгчдэгч У.Ариунзул шинээр өмгөөлөгч авсан бөгөөд уг өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргажээ. Хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулан шийдвэрлэв.