Какүрюү М.Ананд Монгол улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ өгчээ

Какүрюү М.Ананд Монгол улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ өгчээ

2019 оны есдүгээр сарын 16-нд Их аварга Какүрюү М.Анандын багш, Изүцү дэвжээний ояката, Сэкивакэ асан Сакахоко нас барсан. 

Тиймээс багшгүй болсон Изүцү дэвжээг хааж, бөхчүүдийг нь өөр дэвжээнд шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.

Тиймээс сүмогийн Их аварга Какүрюү М.Ананд уг дэвжээгээ ахлахын тулд Монгол Улсын иргэншлээс татгалзаж Япон улсын иргэн болох хүсэлтээ Монгол төрийн байгууллагуудад гаргасан байна.

Их аварга Хакүхо М.Даваажаргалын дараа Японы иргэншлийг сонгосон сүмо бөхийн дөрөв дэх их аварга М.Ананд болж байна. 

Дашрамд сонирхуулахад Монгол Улсаас сэкивакэ Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирю Б. Дашням, Хакүхо М.Даваажаргал нар тус улсын иргэншил авсан билээ.




Иргэд маск авахаар дугаарлаж байна

51 минутын өмнө

Шуурхай мэдээ
Эрүүл мэндийн яамны мэдэгдэл

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ