Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуягын хэрэг прокурорт шилжжээ

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуягын хэрэг прокурорт шилжжээ

Өнгөрөгч есдүгээр сарын сарын 09-ний өдөр АТГ-аас Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг болон тус байгууллагын удирдах хоёр албан тушаалтны хамт дайчлан баривчилсан байдаг.

Учир нь ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарын хүмүүсийг Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг арилжааны банкуудад тараан байршуулж, хүүгийн орлогыг нь хувьдаа авсан нь тогтоогдсон билээ.

Өдгөө АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусч уг хэрэг НПГ-т шилжжээ. Харин тун удахгүй прокуророос хяналтын ажиллагаа дуусмагц шүүхийн шатанд шилжих юм.