Ши Жиньпин Грек улсад төрийн айлчлал хийж байна

Ши Жиньпин Грек улсад төрийн айлчлал хийж байна

Орон нутгийн цагаар 11-р сарын 10-нд Хятад улсын дарга Ши Жиньпин тусгай онгоцоор Афины олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн очиж, Бүгд Найрамдах Грек улсад хийх төрийн айлчлалаа эхлүүллээ.

Ши Жиньпин гэргий Пэн Ли-Юанийн хамт онгоцноос буухад Грекийн гадаад хэргийн сайд Никос Дендиас зэрэг засгийн газрын албаны хүмүүс угтан авчээ. Хүндэт харуулын цэргүүд улаан хивсний хоёр талд зогсон, хүндэтгэл илэрхийлсэн байна.

Ши Жиньпин Хятадын засгийн газар, ард иргэдийн нэрийн өмнөөс Грекийн засгийн газар, ард иргэдэд чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхныг хүссэн байна. Ши Жиньпин: Грек бол урт удаан түүх, эртний соёлт гүрэн, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан улс юм. Эртний соёл иргэншилт гүрний хувьд Хятад, Грек хоёр тал соёл иргэншлийн солилцоо хэлцэл, янз бүрийн соёл иргэншлийн зэрэг хөгжүүлэхийг дэмждэг. Ойрын жилүүдэд Хятад, Грекийн харилцаа өндөр түвшинд хөгжиж, хоёр орны өндөр зэрэглэлийн харилцаа нягтарч, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, Пираус боомтын төслөөр төлөөлүүлсэн Хятад, Грекийн "Бүс ба зам" төслийн хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, олон улс, бүс нутгийн томоохон асуудлаар нягт харилцаж, дэлхийн энх тайван тогтвортой байдал, хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан юм гэжээ.

Грек дэх төрийн айлчлалаа дуусгаад Ши Жиньпин Бразилд очиж, БРИКС-ийн орнуудын удирдагчдын 11 дэх уулзалтад оролцоно.