ХҮН: ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр сайн дураараа ажлаа өгөх ёстой

ХҮН: ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр сайн дураараа ажлаа өгөх ёстой

Хөдөлмөрийн үндэсний нам өнөөдөр /2019.11.11/ ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ. Тус намын зүгээс ҮХЦ-ийн даргыг Монголчуудаасаа уучлалт хүсч, сайн дураараа ажлаа өгөх ёстой хэмээн мэдэгдсэн юм.

Энэ талаар ХҮНамын дарга Б.Найдалаа хэлэхдээ, “ҮХЦийн дарга Д.Одбаярын гаргасан үйлдлийг Үндсэн хуулийн цэц төдийгүй, дарга нар нь ил далд өмөөрч байна. Энэ бол Монгол Улсад бугшаад байгаа авлигал, ёс зүйгүй байдал, хуулийг уландаа гишгэж дураараа загнадаг, хэргээ хаацайлдаг завхарсан нийгмийн бугшсан асуудлын илрэл юм. Иймд манай намын зүгээс ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг огцрохыг шаардаж байна. Бид УИХ-ын даргад арваннэгдүгээр сарын 01-нд ийм шаардлага хүргүүлж байсан. Гэтэл өнөөдөр хэрэг нь нотлогдсон ч, ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Ямар ч үг хэлэх эрхгүйгээр огцрох ёстой. Ёс зүйн алдаа гаргасан албан тушаалтнуудыг үг дуугүй огцруулах жишгийг үүгээр тогтоох ёстой юм. ҮХЦ-ийн даргад хариуцлага тооцох ёстой төрийн өндөр дээд албан тушаалтнууд хаацайлж өмгөөлж байгаад эгдүүцэж байна” хэмээлээ.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө