Албаны машиныг хувийн хэрэгцээндээ ашиглавал халагддаг болно

Албаны машиныг хувийн хэрэгцээндээ ашиглавал халагддаг болно

Төрийн албаны зөвлөл, Тээврийн цагдаагийн газартай хамтран нийслэлийн таван сургуулийн гадна хяналт тавьж, албаны дугаартай машинаар хүүхэд зөөж байгаа үйлдлийг илрүүлсэн. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байхыг Төрийн албаны ёс зүйн протоколд тусгах асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар ярилцана. Ингэж байж таслан зогсооно. Тэдгээр албан хаагчдад сануулга өгнө.

Таслан зогсоохын тулд ийм хэлбэрээр шахалт хийж байна. Үүнийг хориглосон журам гаргана. Хэрэв журмаа зөрчвөл шууд халагддаг болно.  Хэрэв хуучин шиг серийн дугаараар нь ялгах ч юм уу ийм байдал руу шилжвэл дахиад л хүнд суртлын асуудал гарна шүү дээ. Тэглээ гээд энэ байдал өөрчлөгдөхгүй. Гэхдээ энэ асуудал дээр Их хурлын гишүүдийг ч мөн шахах хэрэгтэй. Тэгж байж бүгд хамтдаа ийм соёл руу алхая гэж байгаа юм" гэсэн юм. 




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө