Профессор Л.Дүгэржав дахин өмнөд туйлыг зорино

Профессор Л.Дүгэржав дахин өмнөд туйлыг зорино

ШУТИС-ийн “Антарктид судлал”-ын төвийн захирал, профессор Л.Дүгэржав энэ сарын 19-нд  долоо дахь удаагаа өмнөд туйлыг зорих болсон ажээ.

Тэрээр 2013 онд өмнөд туйлд Монгол Улсын төрийн далбааг мандуулсан анхны монгол хүн бөгөөд Антарктид тивийн Ливингстоны арал дээр “Монгол Улсын Антарктид судлал” Чингис хааны нэрэмжит Монгол Улсын судалгааны бааз байгуулах ажлыг удирдан, зохион байгуулж байгаа юм. Тэрбээр энэ удаа Болгарын Антарктидын 28 дугаар экспедицийн бүрэлдэхүүнд орж ажиллах байна юм.