ЗТЯ-ны ТНБД С.Батболд Улаанбаатар-Мөрөн чиглэлийн онгоцыг нэг цаг хүлээлгэжээ

ЗТЯ-ны ТНБД С.Батболд Улаанбаатар-Мөрөн чиглэлийн онгоцыг нэг цаг хүлээлгэжээ

Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Улаанбаатар-Мөрөн-Улаангом чиглэлийн 2019 оны 11-р сарын 13-ны 16.10 цагт нисэх онгоцыг нэг цаг 10 минут хүлээлгэсэн байна. 

Тус онгоцоор зорчигчид түүний уг үйлдэлд ихээхэн бухимджээ. Зорчигчдын ихэнх нь хүүхэд, хөгшид байсан аж. ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Батболдыг хүлээснээс болж онгоцонд суусан хүүхдүүд уйлалдаж, хөгшид бухимдаж таагүй уур амьсгал бий болсон талааар эх сурвалжууд ярьж байна. 

Онгоцны багийнхан түүний өмнөөс  уучлалт хүсчээ. 

 




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө