МАХН-ын “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийн бүртгэл дуусчээ

МАХН-ын “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийн бүртгэл дуусчээ

МАХН-аас “Өрх бүрт орон сууц” хөтөлбөр зарлан иргэдийг бүртгэж дууссан талаар мэдээллээ. Тус МАХН-ын хөтөлбөрт 30 орчим мянган өрх айл бүртгүүлсэн гэж тус намаас мэдээлсэн юм. Энэ талаар МАХН-ын ЕНБД Б.Тулга “Бид ипотекийн зээл, цалин, тэтгэврийн зээлийн хүүг тэглэх, хүүнд төлсөн мөнгийг үндсэн төлбөрт тооцож арилжааны банкуудад нэг уда нөхөн төлбөр өгөх зэргээр гарц шийдлээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хүргүүлж байна” гэсэн юм.