Энэ Бямба гарагт зарим авто замын боомтууд ажиллахгүй

Энэ Бямба гарагт зарим авто замын боомтууд ажиллахгүй

2019 оны зургадугаар сарын 1-ний өдөр буюу "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" Бямба гарагт тохиож байгаа ч бүх нийтийн баярын өдөр юм. Иймд энэ өдөр Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд  ажиллахгүй.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн авто замын боомт ажиллана гэж Хил Хамгаалах Ерөнхий Газраас мэдээллээ.