ФОТО АГШИН: Үндсэн хуулийг өөрчлөв

ФОТО АГШИН: Үндсэн хуулийг өөрчлөв

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн Лхагва гарагийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эцэслэн баталсан юм.

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг батлах хуралдаанд оролцсон УИХ дахь МАН-ын бүлгийн 61 гишүүн, тэдэн дээр Ж.Батзандан, Л.Болд нар нэмэгдсэнээр нийт 63 гишүүний 100 хувийн саналаар ҮХНӨ батлагдсан юм.

Харин АН-ын зөвлөлөөс оруулсан Ерөнхий сайд танхимын гишүүдээ өөрөө бүрдүүлдэг болох, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг нь МАН-ын бүлэг хүлээж авна гэж байсан ч эцсийн бүлэгт тэд зарим саналаас нь татгалзсан тул УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах хуралдаанд оролцоогүй юм.