Увс аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдов

Увс аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдов

Баруун аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох бүтээн байгуулалтын ажлын хүрээнд баригдсан Сонгино-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.7 км хатуу хучилттай авто замын ажил дуусч, Улсын комисс хүлээн авлаа. 

Энэ бүтээн байгуулалтын ажил хэрэгжиж авто зам ашиглалтад орсноор Увс аймаг Улаанбаатартай хатуу хучилттай замаар бүрэн холбогдож байна.

Сонгино-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.7 км хатуу хучилттай авто замын зорчих хэсгийн өргөн 7 метр, бэхэлгээний хөвөөний өргөн 1.5 метр, суурийн доод үе 30 сантиметр, 4-6 хувийн цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь 20 сантиметр, суурь асфальтбетоны зузаан 4 сантиметр, өнгө асфальтбетон 3 сантиметр зузаан юм. Мөн давуулах далан 560 урт метр, 216 цэгт хиймэл байгууламж хийгджээ.

Дээрх чиглэлийн авто зам ашиглалтад орсноор Увс аймгийн 19 сум, 93 баг, Баян-Өлгий аймгийн зүүн хойд болон Ховд аймгийн хойд сумдууд, Завхан аймгийн Сантмаргац, Цэцэн-Уул, Сонгино зэрэг сумд хамрагдаж, тус бүс нутгийн ард иргэдэд тав тухтай, аюулгүй, богино хугацаанд зорчихоор болж буйг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.




“BONUS BOOST” BSB-д

9 цагийн өмнө