СХД-т нэг өрхийн 2 хүүхэд, 3 том угаартаж Хордлогын үндэсний төвд хүргэгджээ

СХД-т нэг өрхийн 2 хүүхэд, 3 том угаартаж Хордлогын үндэсний төвд хүргэгджээ

Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түлшний угаарын хийд хордох нь зогсохгүй байна. Тухайлбал энэ оны аравдугаар сарын 02-ны өдрөөс арван нэгдүгээр сарын 14-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн 375 өрхийн нийт 887 хүн /489 том хүн, 398 баг насны хүүхэд/ угаарын хийд хордож, 9 хүн /насанд хүрсэн 5 хүн, баг насны 4 хүүхэд/ амиа алдсан гэх мэдээллийг Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас энэ долоо хоногт мэдээлсэн.  

Харин өнөөдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд оршин сууж нэг өрхийн 2 хүүхэд, 3 том хүн угаарын хийд хордож Хордлогын үндэсний төвд хүргэгджээ. Тухайн иргэдээс 2 хүний биеийн байдал хүнд, ухаангүй байна гэсэн мэдээлэл байна.