Алтанширээ суманд 12 км төмөр замыг ашиглалтад хүлээн авлаа

Алтанширээ суманд 12 км төмөр замыг ашиглалтад хүлээн авлаа

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барих газрын тосны үйлдвэрээс зүүн тийш хэвтээ тэнхлэгт 12 км-ийн урттай төмөр замыг өнгөрсөн бямба гарагт ашиглалтад орууллаа. 

Тус замыг “Болдтөмөр Ерөө гол" ХХК-ийн охин компани “Монголиан транс ложистик” ХХК хоёр сарын турш барьж ашиглалт оруулжээ. Дээрх зам нь тус компанийн бүтээн байгуулалт боловч газрын тосны үйлдвэрийн түүхий эдийг зөөх, тээвэрлэх, бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах томоохон дэд бүтэц болох аж.

Мөн 2012 онд УИХ-аар баталсан Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн дагуу хэвтээ тэнхлэгийн төмөр замын эхлэл болно гэж албаныхан үзэж буй. Энэ замаар газрын тос боловсруулах үйлдвэрлэл, төмрийн хүдэр баяжуулах, ширэм хайлуулах үйлдвэрлэлийн тээврийг хийх аж.




“BONUS BOOST” BSB-д

10 цагийн өмнө