Хамгийн түрэмгий жолоочтой хотоор Улаанбаатар нэрлэгджээ

Хамгийн түрэмгий жолоочтой хотоор Улаанбаатар нэрлэгджээ

Улаанбаатар хотод жолооч нарын түрэмгий үйлдлийн улмаас хамгийн их осол гардаг гэж Европын авто сэлбэг нийлүүлэгч “Mister Auto” компани мэдээлжээ. Уг жагсаалтын эхний зургаан байрт ОХУ-ын Москва, Пакистаны Карачи, Энэтхэгийн Колката, Мумбай, Нигерийн Лагос хотууд бичигджээ. Харин Япон, Сингапурт осол аваар хамгийн цөөн гардаг бөгөөд Японы Осака, Токио хот хамгийн сайн үнэлгээ авсан байна.