“Спортлог Чингэлтэйчүүд”-ийн ялагчаар Чингилз, Шаркууд тодорлоо

“Спортлог Чингэлтэйчүүд”-ийн ялагчаар Чингилз, Шаркууд тодорлоо

НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүүгийн санаачилгаар зохион байгуулдаг “Спортлог Чингэлтэйчүүд” сагсан бөмбөгийн тэмцээн энэ  амралтын өдрүүдэд буюу 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, аваргуудаа тодрууллаа.

Зургаа дахь жилдээ зохион байгуулсан уг тэмцээнд Чингэлтэй дүүргийн 12-19 дүгээр хорооны оюутан залуучуудын нийт 49 багийн 400 гаруй баг тамирчид оролцов.

Залуучуудын чөлөөт цагийг боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор анх 2013 онд уг тэмцээнийг зохион байгуулж байсан бол өдгөө уламжлал болж, оролцогчид, өрсөлдөөн ихтэй тэмцээн болжээ.

Эрэгтэй багуудаас 16 дугаар хорооны “Шонхорууд” баг хүрэл медаль, 12 дугаар хорооны “Кади” баг мөнгөн медаль, 17 дугаар хорооны “Чингэлз” баг алтан медалийн эзэд боллоо.

Эмэгтэй багуудаас 13, 15 дугаар хорооны “Мини пони” баг хүрэл медаль, 16 дугаар хорооны “2 дугаар баг” мөнгөн медаль, 17 дугаар хорооны “Шаркс” баг алтан медаль хүртсэн байна.

Тэмцээний үеэр холын зайн шидэлтийн тэмцээн зохион байгуулагдаж, 15 дугаар хорооны “Монгол” багийн тамирчин Г.Мөнхжаргал, “49” багийн тамирчин А.Сарнай нар аваргаар тодорлоо.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө