ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаатай баривчилжээ

ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаатай баривчилжээ

“Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авсантай холбоотой асуудлаар Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкуудын ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг өнөөдөр 30 хоногийн хугацаатай баривчилсан гэсэн мэдээлсэн байна. 

Бид энэ тухай албаны эх сурвалжаас тодруулахад “Д.Эрдэнэбилэгийг 30 хоногийн хугацаатай саатуулсан гэсэн мэдээллийг үгүйсгэхгүй” байна. Өмнө нь түүнийг баривчлах саналаа прокурорын байгууллагаас хоёр ч удаа тавьсан боловч шүүх хойшлуулж байсан билээ.

Бид үйл явдлын тухай эргэн мэдээллэх болно.