Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто тээврийн осол хийж бага насны хүүхдүүдийг гэмтээжээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад авто тээврийн осол хийж бага насны хүүхдүүдийг гэмтээжээ

Энэ сарын 18-ны өдөр /2019.11.18/ өдөр СБД-ийн 16-р хороо Бэлхийн 33-р гудамжинд тоёото карина маркын автомашины жолооч Э нь хонда сивик, тоёота приус, тоёота хэйс маркын автомашинтай мөргөлдөж хонда сивик маркын автомашинд сууж явсан 6 настай эрэгтэй Б, тоёота приус маркын автомашинд сууж явсан 6 настай эмэгтэй Э нар бэртсэн байна.

Тоёота карина маркын тээврийн хэрэгслийн жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдоод байна. Жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх мөн хүйтний эрч чангарч замын хальтиргаа гулгаа ихэссэн энэ үед хурдаа тохируулж явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна