Ч.Хүрэлбаатар: Консулд ахыгаа би санал болгоогүй, надад тийм эрх байхгүй

2019-11-19 15:27

Ч.Хүрэлбаатар: Консулд ахыгаа би санал болгоогүй, надад тийм эрх байхгүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хонгконг болон Тува улсад суух ерөнхий консулыг томилсон. Тува улсад суух ерөнхий консулаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах Ч.Ганболд томилогдсон. Харин Хонгконгт суух консулаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайханыг томилсон юм.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулахад “Ахын хувьд насаараа төрд ажилласан. Тувагийн тэргүүнтэй сайн харилцаатай ажилладаг. Энэ бүхнийг нь харгалзаж үзсэн юм байлгүй. Би санал болгоогүй, надад тийм эрх байхгүй.  Намайг хүүхэд байхад ОХУ-ын Эрхүү хотод сургууль төгсөж ирээд л төрийн албанд ажиллаж эхэлсэн. Сумын засаг дарга, Хөдөө, аж, ахуйн мэргэжилтэн, Орос-Тувагийн бизнесийн холбоо гэх мэт газарт төрийн ажил алба хашиж ирсэн” гэлээ.

2019-11-19 10:57

ЗАСГИЙН ГАЗАР: Ч.Хүрэлбаатарын ах, Д.Оюунхоролын нөхөр нарыг консулаар томиллоо

Засгийн газрын хуралдаанаар Тува, Хонконг дахь Ерөнхий консулыг томиллоо.

Тодруулбал,

-Монгол Улсаас Бүгд найрамдах Тува улсад суух ерөнхий консулаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Чимэдийн Ганболдыг, 

-Монгол Улсаас Хонконгод суух Ерөнхий консулаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайханыг тус, тус томилжээ. 

Ч.Ганболд нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хяналт мониторингийн даргаар ажиллаж байсан бол Г.Жаргалсайхан нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга, түүнээс өмнө Гадаад харилцааны яамны гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байжээ.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө