Нийслэлийн нэгдүгээр сургууль багшгүй болох уу

Нийслэлийн нэгдүгээр сургууль багшгүй болох уу

Сурагчдын үдийн цайд ямар ч хяналт шинжилгээгүй бүтээгдэхүүн тараасныг Нийслэлийн нэгдүгээр сургуулийн 70 гаруй багш нар эсэргүүцэж удирдлагдаа “ажлаас халагдах” өргөдлөө өчигдөр өгсөн байна. Учир нь нэгдүгээр сургуулийн сурагчдын үдийн цайнд өгдөг боорцгийг үзэхэд, ямар ч хаяг шошгогүй, хатаж удсан шинжтэй байжээ.

Иймд энэ тухай сургуулийн багш нарын зүгээс эмч, нийгмийн ажилтан, нярав нарт мэдэгдэж, халдварт өвчин гарах эрсдэлтэйг анхааруулсан байна. Гэтэл тэдний өмнөөс “захирал тараа гэсэн, хэрэв тараахгүй бол ажлаас чинь хална гэсэн” гэх тайлбарыг өгчээ. Мөн дээрх бүтээгдэхүүнээс үүдэн хэд хэдэн хүүхдэд хордлогын шинж тэмдэг илэрсэн байна. Энэ тухай багш нар олон нийтэд мэдээлсэн. Гэтэл тэдгээр багш нарыг ажлаас нь халах шийдвэр гаргасан байна.

Үүнээс үүндэн эсэргүүцэн тус сургуулийн 70 гаруй багш Д.Цогзолмаа захиралтай цаашид хамтарч ажиллах боломжгүй гэх газын үсэгтэй өргөдлийг энэ оны аравдугаар сард Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Боловсролын газарт хүргүүлсэн байна. Гэвч одоог хүртэл тус газруудаас арга хэмжээ авахгүй, тэдний өргөдөлд хариу өгөхгүй байгаа ажээ.

Харин тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогзолмааг эрх бүхий албан тушаалтан гэдгээр нь сахилгын арга хэмжээ авна уу гэсэн саналыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Нийслэлийн боловсролын газарт хүргүүлсэн байна. Мөн Д.Цогзолмаа захирал үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Нийслэлийн боловсролын газарт гаргаад байгаа ажээ. Гэвч одоог хүртэл ямар нэг арга хэмжээг дээрх газруудаас аваагүй байна.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө