Улаанбаатар-Бээжин чиглэлд хөөрсөн МИАТ-ын онгоц ослын буулт хийжээ

Улаанбаатар-Бээжин чиглэлд хөөрсөн МИАТ-ын онгоц ослын буулт хийжээ

Өнөөдөр өглөө МИАТ ХК-ийн Улаанбаатар-Бээжин чиглэлийн ОМ223 дугаартай нислэг “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас хөөрсөн ч 40 орчим минутын дараа буцаж газардсан байна.  Учир нь агаарын хөлөгт техникийн үзлэг хийх шаардлага гарсан тул 08:01 цагт хөөрсөн онгоц 08:42 цагт хэвийн газардсан талаар МИАТ ХК-иас мэдээллээ.

Ингээд тус агаарын хөлөгт техникийн үзлэг хийж дуусаад, одоогийн байдлаар /13:30 цаг/ Улаанбаатар-Бээжин чиглэлд нислэг үйлдэхээр зорчигчдоо бүртгэж байгаа ажээ. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө