БЗД-ийн залуус зургаан охинтой, өрх толгойлсон эмэгтэйд сая төгрөг хандивлажээ

БЗД-ийн залуус зургаан охинтой, өрх толгойлсон эмэгтэйд сая төгрөг хандивлажээ

Жавар тачигнасан өвлийн шөнө зургаан хүүхдээ дагуулан, ус авч яваа Эрдэнэчимэг гэдэг бүсгүйн бичлэгийг цахим ертөнцөөс үзсэн хүмүүс түүнд туслахаа илэрхийлсээр байна.

Дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн сургуулийн багш, ажилтан, оюутнууд нэгдэн Эрдэнэчимэгт туслаж, хандив цуглуулахын тулд “Ирээдүйд гэрэлтэх зүрхний төлөө” цахим хуудас нээжээ.

Одоогоор тэд Эрдэнэчимэгт хашаа барьж өгөхөөр шийдэн, ханцуй шамлан орсон гэнэ. Баянзүрх дүүргийн залуус Эрдэнэчимэгт сая төгрөгийн хандив өргөж, аз жаргал хүсчээ.