Батхаан уулын энгэрт мэндэлсэн бахархалт хүн

Батхаан уулын энгэрт мэндэлсэн бахархалт хүн

“Шанаган тав, шавхруу нь гурав” хэмээн төвчүүдийг шоглодог ч энэ үгний утгыг ухаж ойлгосон хүмүүст бол социализмын үед, цаашлаад зах зээлд шилжсэн ороо бусгаа цагт, өнөөгийн энэ нийгэмд ч төв сайхан нутгийн ард түмэн ямархуу хичээл зүтгэлтэй, хөдөлмөрч ард түмэн болохыг бэлхнээ хэлээд өгөх билээ. Үүнийг гоёчилж хэлбэл “суусан газраараа шороо атгадаг” хэмээн тодорхойлдог доо. Төв аймгаар овоглосон хэн бүхэн нутгийн ард түмнийхээ уйгагүй хөдөлмөрч зангийн талаар шагшин магтдаг юм билээ. Зах зээлийн хүнд хэцүү цаг үед хамгийн түрүүнд хөлөө олж чадсан хүмүүс бол тэд. Яг ийм мундагчуудын эгнээнд зүй ёсоор бичигдэж, өдгөө нутгийн ард түмнийхээ дунд яригдсаар, дурсагдсаар, хүндэтгэлийн самбарт нэрээ мөнхөлсөөр яваа нэгэн эрхмийн тухай бичихээр үзэг цаас нийлүүллээ.

Батхаан овогт Хорлоогийн Цэндбаяр гэх нэрийг Төв аймгийнхан тэр дундаа Эрдэнэсантынхан андахгүй мэднэ дээ. Учир нь тэрбээр нутгийнхаа олон бахархалт хүмүүсийн нэг байсан юм. Батхаан уулын энгэрээс дандаа алдартнууд төрөн гардаг жамтай гэмээр. Учир нь, энэ нутгаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолтон долоо, Гавьяат цолтон 10 төрөн гарсан түүхтэй. Тэдгээрийн нэг бол миний хөрөг нийтлэлийн гол дүр болох Х.Цэндбаяр. Эрхэлсэн ажилдаа чин үнэнчээр зүтгэж, хөдөлмөрлөж чадсан хэн бүхнийг амьдрал шагнадаг гэдгийг өөрийн биеэр үлгэрлэж явсан энэ эрхэм буурлын үр хүүхэд, ач, гуч нь өдгөө ч сум орон нутагтаа аавынхаа нэрийг дуурсган ажил хөдөлмөр эрхэлсээр явна. Х.Цэндбаяр нь 1932 оны хавар Төв аймгийн Эрдэнэсант суманд Батхаан уулын энгэр “Байшинт” хэмээхн газар эхээс мэндэлжээ. Малчин ард Хорлоогийн ууган хүү болж мэндэлсэн бөгөөдХорлоо малчны ууган хүү тэрбээр бага боловсролоо сумынхаа “Угалзат” багийн бага сургуульд эзэмшсэн байна. Харин 1944-1947 онд Баянчандмань сумын долоон VII жилийн дунд сургуульд суралцаж, улмаар харин Улаанбаатар хотын I арванжилийн дунд сургуулийг 1950 онд төгсчээөн бүрэн дунд боловсрол эзэмшжээ. Хотод ерөнхий боловсролын сургуулиа Тэрээр, ЕБС-иа төгссөн даруйдаа өөрийн хүсэлтээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхээр зориг шулуудаж, мал маллахаар хөдөөг зорьжээ. Хэн бүхний гаргах шийдвэр биш ч залуухан хархүү зориг шулуудан нутгийн зүг хүлгийн жолоо залсан нь тэр. юмсанж. Эх орныхоо торгон хилийг нэр төртэй манах, эр цэргийн албанд мордсон нь 1952 оны үйл явдал. “Хүү нь эр хүн болоод эргэж ирнэ ээ” хэмээн эх нутаг, эгэл зон олон, эрхэм хүндтэй бүхэндээ шивнээд мордсон тэрээрМонголын ардын армид гурван жилийн алба хаагаад нутагтаа эргэн иржээ. ТэрЦэргийн албыг гурван жилийн хугацаатай хааж ирсэн цагаасаа хойш Х.Цэндбаяр залуу халуун насаа сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө зориулж, хөдөлмөрлөж чадвал хүн ямар амжилт гаргаж болохыг үлгэрлэн харуулсан түүхтэй. Цэргээс халагдаж ирснийхээ дараа өөрийн хүсэлтээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Трактор, комбайнчны ийн сургуульд явжсуралцаж, Хөдөө аж ахуйн мМеханикжуулагч-тракторч-комбайнчны мэргэжил эзэмшжээсэн аж.

Амьдралын ханьтайгаа учирч, ижий, аав болсон он жилүүд хэчнээн гоёхон дурсамж билээ. Түүний хань Ж.Өлзийхутаг нь Өмнөговь аймгийн Өлзийт суманд төржээ. Заяаны хань Х.Цэндбаяртай танилцсанаас хойш Эрдэнэсант суманд амьдарч, Мал аж ахуйн машинт станц, нэгдэлд ажиллаж байявжээ. Мөн нэгдлийн даргын бичээч хийж байсан аж. шаггүй боловсролтой нэгэн байсан гэнэ лээ. Харин түүний хань Х.Цэндбаяр нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Өвс хадах морин станцад тракторч, комбайнч, Мал аж ахуйн машинт станцид тракторын бригадын ахлагчаас эхлэн Тэжээлийн аж ахуйн трактор, комбайнчны тасгийн даргаар ажилласан тэртээх 35 жилийн хугацаанд ажлаасаа нэг ч удаа хойш суугаагүй, үргэлж манлайлж, тэргүүн эгнээнд нь алхаж, залуу үедээ зөвөөр үлгэрлэж явсныг нутгийн зон олон, үе тэнгийн ахмад буурлууд нь өдгөө ч эргэн дурсаж, бахархалтайгаар эргэн дурсаххүүрнэж суух аж.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд, ХАА-н сайд асан Ш.Гунгаадорж гуай дурсан ярихдаа “Эрдэнэсант чинь мундаг том аж ахуй байлаа. Тэжээлийн аж ахуйн нь гурван бригадтай. Гуравдугаар бригад нь зүүн урд талруугаа байсан. УМундаг ургац арвин авдаг сайн бригад байсан. Га-гаас 25 центнер ургац авч байсан шүү. Тэргүүн байрыг хоёр, гуравдугаар бригад нь авч байсан юм. Тэр үед болзол зарлачихсан байдаг байлаа. Трактор, мотоциклоор шагнадаг байсныг санадаг. Х.Цэндбаярын бригад их түрүүлнэ ээ. Ажлаас салдаггүй, мундаг хөдөлмөрч хүн байсан даа” хэмээжээ. Тэрээр, 1991 онд гавьяаныхаа амралтад гарснаас хойш мөн л сумынхаа хХөдөө аж ахуй, хүнсний ногооны “Уртын гол”ХХК-д зөвлөх менежер, механикжуулагчаар ажиллаж байжээ.

Тэр эгэл монгол эр хүн бүрийн адилаар найранд гурван дуутай, наадамд гурван даваатай явсан. Аймгийн заан цолтой, волейболл, зээрэнцэг, шатраар ын спортоор хичээллэдэг шаггүй спортлог хөдөлгөөнтэй эр байж. Энэ талаар түүний охин Ц.Баяр-Отгон дурсан ярихдаа “Миний аав ажлын төлөө л төрсөн юм шиг хүн байсан. Улсын ажлыг хэзээ ч цалгардуулж болохгүй гэдэг зарчимтай. Тэр жилийн хавар 80 настай эмээгийн маань бие нь тааруу байхад аав “Тариа тарих цаг дөхөж байна. Улсын ажлыг цалгардуулж болохгүй” гээд “Талын баян”-д байдаг бригад руугаа явчихсан гэсэн. Гэтэл аавыг эзгүйд эмээ бурхан болсон юм билээ. Хожмоо аав минь өөрөө 80 хүрчихээд Монголын радиогоор Х.Үнэнхүү гавьяатын “Эхийн тухай дуу” явахад гэнэтхэн ихэд мэгшин уйлж билээ. Намайг юу болсныг асуухад “Би нээрээ айлын ганц хүү байж ажлын төлөө яваад эхийнхээ толгойг түшиж байгаад бурхан болгож чадаагүй дээ” хэмээн харамсаж байж билээ. Аав минь ингэж л ажлын төлөө махран зүтгэдэг, эхлүүлсэн ажлаа заавал дуусгаж байж салдаг хүн байлаа.Хамгийн сүүлд “Атрын 50 жил” арван жилийн өмнө болоход шагналд тодорхойлсон ч дэмжээгүй. Ажлын төлөө алд бие, чин сэтгэлээ зориулсан даа, аав минь.Олон таван үггүй, шаардлага өндөртэй, тэмүүлэлтэй, залуусыг их дэмждэг, хэт шударга хүн байсан. Залуусыг их дэмжинэ.Өөрийнх хүү эхнэр аваад ирэхэд хүртэл “ажилтны ар гэр хэцүү байна” гээд мөнгөө зээлүүлээд явуулчихдаг, тийм л бусдын төлөө хүн байлаа. Гавьяатад таван удаа тодорхойлогдож байсан ч намын харьяаллаас ал гэдэг зүйлээсавч чадаагүй болж, хасуулж явсан юм” гэв. Тэр ч байтугай БНМАУ-ын “Хөдөлмөрийн баатар” цолны болзлыг ажлын үр дүн, амжилтаараа таван удаа хангаж байсан гэдэг. ч төр түүнд өгөөгүй нь дэндүү харамсалтай. Монголын төр энэ мэт дандаа эгэл баатруудаа мундагуудааумартаж, их л харуусал дунд явуулдаг нь гаслантай. Харамсахын учир нь тэр ажилдаа гаргасан амжилтаараа энэ баатар болох болзлыг бүрэн дүүрэн хангадаг байсанд л учир оршино.

Х.Цэндбаярын удирдан ажиллаж байсан Хөдөө аж ахуйн Үр тарианы бригадын тасгийнхан амжилтаараа БНМАУ-ын “Ургацын аварга хамт олон”-оор таван удаа шалгарч, тэргүүлэн “ГАЗ-53” автомашин, “иж планета” мотоцикл, мөнгөн шагналаар /24000 төгрөг / тус тус шагнуулж байжээ. Тэдний хамт олноос тракторч комбайнч Т.Лувсанцэрэн нь БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар болж, “Сүхбаатарын одон”,“Алтангадас одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус бүр таван хүн шагнуулж байсан. БНМАУ-ын “Ургацын аварга”-аар 21 хүн 1-5 удаа шалгарч байсан нь түүхийн шарласан хуудаснаа тодхон бичигдсэн байх юм. Энэ бол сайн удирдагч, сайн ахлагчийн хичээл зүтгэл гэдэгтээ хэн ч маргахгүй болов уу. Түүний удирдсан үр тарианы бригад, тасгийн хамт олон нэг га-гаас авах 10 центнерийн  норм, төлөвлөгөөгөө жил бүр 120 хувиас дээш давуулан биелүүлж, ажилласан түүхтэй. Тодруулбал 1966, 1980,1973, 1975, 1976, 1980, 1981 онд нэг га-гаас 18-245 центнер ургац авч, улсын хэмжээнд онцгой өндөр амжилт тогтоосон байжээ. Энэ бүхэнд Х.Цэндбаярын ижийгээ өвчтэй байхад нь орхиод явж байсан чин сэтгэл, ханийгаа тариан талбайд төрүүлэх хүртлээ махран зүтгэсэн хөдөлмөр зүтгэл ороогүй гэж маргах хүн гарахгүй байх аа.

Гэхдээ төр дандаа “сохор” байсан уу, гэвэл бас тийм биш. Түүнийг нутгийн зон олон, хөдөлмөрч, бүтээлч төв нутгийнхан дэндүү их мэддэг, бас хүндэлдэг байсан учраас Сумын АДХ-ын депутатаар гурван удаа, Аймгийн АДХ-ын депутатаар хоёр удаа сонгож, МАХН-ын XVII их хурлын төлөөлөгчөөр томилон явуулж байсныг нутгийнхан нь ярилаа. Монгол Улсын төр засгаас хөдөлмөрийг нь өндрөөр үнэлж, 1988 онд “Сүхбаатарын одон”, 1973 онд “Алтан гадас” одон, 1968 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”,иар шагнуулсанаас гадна ойн медалиуд болон  1961, 1971, 1981, 1991 онд 40, 50, 60, 70, 80 жилийн ойн медалиуд, 1980 онд  “Атар газар эзэмшсэний 30 жилийн ой”-н медаль, 1969 онд “Атарчны алдар” медаль, 2000 онд “Эх орны төлөө” медаль , 1973 онд Монгол Улсын Засгийн газрын Хүндэт жуух бичигг,он онгуудын “1975, 1980, 1985, 1990 онд “Таван жилийн гавъшгайч” цол тэмдгээр тус, тус шагнуулаж байсан нь өдгөө үр хүүхдүүдийнх нь гэрийн хойморт, ямархан эцгийн үр сад болохыг илтгэн гялалзах ажээ.

Ааваараа, ээжээрээ бахархаж, би ийм хүний үр сад шүү хэмээн бардам хэлэх бахархлыг үлдээнэ гэдэг энэ орчлонд хүн болж ирсний утга учир юм. гэдэгт уншигч та санал нийлэх биз ээ. Тэр тийм гавьяатан байж чадсан юм.“Миний аав чинь Батхаан уулын энгэрт төрсөн бахархалт хүн байсан” хэмээн үр хүүхэд нь нүүр бардам хэлж байгаа нь хэчнээн сайхан. Х

.Цэндбаярынх гэдэг айл дөрвөн хүү, гурван охинтой бөгөөд тэд бүгд улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож, төр, хувийн хэвшлийн салбарт ажиллаж байна. Сэтгүүлч, багш, барилгачин, малчин, төрийн албан хаагч гээд салбарт бүрт эцгийн нэрийг сайнаар дурсгаж явна. Хүү Ц.Анхбаяртаа мэргэжлээ өвлүүлсэн бөгөөд өдгөө орон нутагтаа эхнэрийнхээ хамт газар тариалангийн бизнес эрхэлж, “Уртын гол” ХХК нь орон нутгийнхаа төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж явааг эцэг нь тэнгэрээс харж, талархан суугаа нь дамжиггүй. Улс орны мал аж ахуй, газар тариалангийн бодлогын нэгэн цаг үеийн түүхийг түүний охин Ц.Баяр-Отгон бичилцэж яваа нь ч сайн эцгийн олгосон хүмүүжил хэмээн бодож суулаа.Батхаан уулын энгэрт мэндэлсэн бахархалт хүмүүн таниар төвчүүд, цаашлаад Монголын олон зуун залуу үе бахархаж байна.