Б.Мөнхцэлмэг: Яг хөрсөн дээрээ Л.Болд гишүүнийг эх орны төлөө ажиллаж байна гэдэгт итгэх хүн алга

Б.Мөнхцэлмэг: Яг хөрсөн дээрээ Л.Болд гишүүнийг эх орны төлөө ажиллаж байна гэдэгт итгэх хүн алга

Б.Мөнхцэлмэг гэх залуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн боломжийг булаасан УИХ-ын ЖДҮ-чин гишүүдийг эсэргүүцэн хөдөлгөөн өрнүүлсэн, одоо ч эсэрүүцсээр байгаа. Мөн гэнэт баяжсан УИХ-ын таван гишүүний хөрөнгө орлогыг Ёс зүйн дэд хороогоор шалгуулахаар өргөдөл өгсөн, хариуцлагыг өнөөдөр ч нэхсээр байна. Поп гэгддэг улс төрчдийг нүүр рүү нь харж байгаад олон нийтийн дунд шүүмжилж хурлын заалнаасхөөгдөж гарсан. Энэ мэт түүний тэрслүү, эсэргүүцсэн үйлдэл бүр сүүлийн үед олны анхаарлыг татаж байна. Гэхдээ энэ нь гагцхүү зөвүзэл хандлагаддөхөж буй учраас зарим нь түүнийг дэмжиж байгаа. Тийм учраас бид түүнийг урьж ярилцлаа.

“Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэгтэй ярилцсан ярилцлагыг хүлээн авч уншина уу.

СОНСОХ: 1-р хэсэг

СОНСОХ: 2-р хэсэг

-ӨӨДГҮЙ ЭТГЭЭДҮҮДИЙН ЭЦСИЙН ХОРГОДОХ ГАЗАР БОЛ ЭХ ОРОН Ч БОЛЖ ЖҮЖИГЛЭХ ГЭЖ ҮГ БИЙ. ЗАРИМ УЛСТӨРЧДӨД ЭНЭ ҮГИЙГ ХЭЛМЭЭР-

-Та ШИНЭ намын хуралд ороод УИХ-ын гишүүн Л.Болдын хөрөнгө орлого гэнэт өссөн талаарх мэдээллийг олны дунд хэлж, түүнийг шударга дүр эсгэх хэрэггүй хэмээнхатуухан шүүмжлээд авсан. УИХ-ын гишүүн Л.Болд таны үйлдэлд дургүйцсэн учраас шүүхэд хандах гэж байгаа гэсэн үү?

-УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харвал нэр бүхий гишүүдийн хөрөнгө огцом өссөн байгаа юм. Тэр дундаа өөрсдийгөө шударга гэж нэрлэн цээжээ дэлддэг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Болд нарын хөрөнгө орлого огцом өссөн. УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг шалгуулахаар аль жилийн өмнө өргөдөл өгсөн ч одоог хүртэл шалгаагүй л байна. УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлого гэнэт өссөнийг хууль ёсны эсвэл хууль бус гэж дүгнэдэг нь бид биш. Үүнийг шалгах эрх нь АТГ-т ч үгүй. Тиймээс тус хуралд хоёр гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг бариад орсон. Өөдгүй этгээдүүдийн эцсийн хоргодох газар бол эх оронч болж жүжиглэх гэж үг байдаг. Сүүлийн үедзарим улс төрчдийг ажиглахад “Би эх орныхоо төлөө ажиллаж, шударга ёс тогтоох гэж байна. МАНАН-тай тэмцэх гэж байна” гэж хамгийн чангаар орилж, бархирч байна. Ингэснийхээ дараа хууль бус үйлдэлд нэр холбогдоод ирэхээрээ “ Би шударга ёсны төлөө тэмцсэн чинь намайг ингээд байна” гэдэг тайлбар ярьж бултдаг. Ард иргэд ч тэдний үгэнд итгэж, хэн чанга орилсныг нь эх оронч гэж үздэг. Тухайн хуралд УИХ-ын гишүүн Л.Болд ирсэн учраас хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь танилцуулаад “Та Монголын олигархиудын нэг мөн юм” гэж хэлсэн. Ингэж дүгнэсэн шалтгаан нь энэ хүн 2004 оноос хойш төрийн бүхий л өнгөтэй, өөдтэй албан тушаалд томилогдон ажилласан байдаг. Ашигт малтмалын газрын даргаас эхлээд бүхийл сайдын албан тушаалыг хашсан. Гэтэл гэнэт өнөөдөр шударга ёсны төлөө тэмцээд л. Оюутолгойн гэрээг байгуулахад энэ хүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан. Тэгэхээр гэнэт шударга ёс яриад эхлэхээр нь итгэл үнэмшил төрөхгүй байна. Дээрээс нь хөрөнгө орлогын мэдүүлэг нь жилийн дотор 120 гаруй сая төгрөгөөс нэг тэрбум төгрөгт хүрч өссөн. Үнэнг нь хэлсэн.

 Гэтэл УИХ-ын гишүүн Л.Болд хэвлэлээр мэдээлэл хийж “Мөнхцэлмэг гэх хүнийг шүүхэд өгнө. Намайг гүтгэсэн” гэж мэдэгдсэн. Шүүхэд өгөхөөр материалаа цуглуулаад явж байгаа юм байна лээ. Бид бүхэн ч мөн шүүхдэлцэх материалаа бүрдүүлээд л явж байна. Нэг жилийн дотор хөрөнгө орлого нь ес дахин өссөн нь үнэн шүү дээ. Бид нартай шүүхдэж байгаа учраас бид өөрийнх нь сонгогдсон тойрог дээр очиж иргэдэд хөрөнгө орлогынх нь мэдүүлгийг тайлбарлаж эхэлсэн.

-Л.Болд гишүүнийн сонгогдсон тойрогт очиж ажиллаж байна гэлээ. Тойргийнх нь иргэд та бүхний хэлж буй мэдээллийг хэрхэн хүлээн авч байна?

-Бид Яармагийн хоёр захаар орж нийт 300 гаруй иргэнтэй уулзсан байна. Яг хөрсөн дээрээ бол Л.Болд гишүүнийг эх орны төлөө ажиллаж байна гэдэгт итгэх хүн үнэндээ алга. Арван хүний найм нь түүний эсрэг байна. Бодит байдал энэ юм. Шударга энэ тэр гэдэг нь худал. Мөн  бид иргэдийн гарын үсгийг цуглуулж байна. Гарын үсэг цуглуулсан учир нь Л.Болд гишүүний хөрөнгө, орлого огцом өссөн асуудал хуулийн байгууллага руу шилжихгүй бол бид тойргийнх нь 1000 иргэний дэмжлэгийг авчихсан учраас дахин шалгуулахаар шаардана. Мөн тойрогт ажиллахдаа нэг анзаарсан зүйл нь УИХ-ын гишүүд янз бүрийн байдлаар хулгай хийж байгаад яг сонгууль дөхөөд ирэхээр архи, мөнгөний сүлжээ үүсгээд сонгогддог юм байна. Нэр хүнд нь авах юмгүй байж мөнгөөр зодоод сонгуульд ялдаг юм байна. Тийм зүйл их байдаг гэдгийг ажиглалаа. Мөн Л.Болд гишүүний тойрогт очоод хөрөнгө орлогынх нь мэдүүлгийг иргэдэд хэлэхээр ихэнх нь ойлгохгүй байна. Бүр мэдэхгүй, анх удаа  сонсож буй ч байгаа  юм.

-ИРГЭД ХӨРӨНГӨ ОРЛОГО НЬ ОГЦОМ ӨССӨН
ГИШҮҮДЭД ДУРГҮЙ БАЙНА-

-Тойрогт ажиллаад явахаар иргэд УИХ-ын гишүүдийн юунд их дургүй байх юм. Харин юуг нь их сайшааж хүлээж авдаг юм байна?

-Хөрөнгө орлого нь огцом өссөн гишүүдэд хамгийн их дургүй байна. Мэдэхгүй хүмүүст гишүдийн ХОМ нь өссөн мэдээллийг нь өгчихөөр их дургүй хүлээн авч байна. Хамгийн чанга хашгирч, шударга ёсны төлөө явж байна хэмээн орилоод байдаг хүнд дуртай байх хандлага их өндөр байдаг юм байна. Энэ нь иргэдийн боловсролын л асуудал. Шударга ёсны төлөө тэмцэж байна гэх хүмүүсийн тойрогт нь очоод үзэхээр битүү ажилгүйдэл. Ахмадуудтай нь уулзахаар ажлын байр л хэрэгтэй гэж байна. Тэгэхээр шударга царайлдаг улс төрчид популизмаа багасгаад ажлын байр нэмэгдүүлэхээс эхлээд  ажил хийх ёстой. Тийм ажил хийхгүй мөртлөө хий хашгираад байдаг. Тэгсэн мөртлөө хөрөнгө  ньөсөөд байдаг юм байна.

-УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв эсэхийг АТГ шалгах эрхгүй гэж та дээр хэллээ. Энэ талаар тайлбарлавал?

-Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албанд ажилладаг албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлдэг. Тэдний хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах эрх нь АТГ-т байхгүй байна. Тэр эрх нь хэнд байдаг вэ гэхээр УИХ-ын ёс зүйн дэд хороо буюу гишүүд, гишүүдийнхээ хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгадаг хууль өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тодруулбал, Ашиг сонирхлын хуулийн 26.2-т УИХ-ын гишүүний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг иргэний өргөдөл, гомдолд үндэслэн УИХ-ын ёс зүйн дэд хороо шалгана гэж зааасан. АТГ шалгахгүй. Цаашид АТГ-г шалгах эрхтэй болгох ёстой.

Бид АТГ-т хүсэлт өгсөн. Хүсэлтийн хариуд “Бид бүхэн үүнийг хадгалдаг болохоос шалгадаг эрх байхгүй” гэдгээ уламжилсан байгаа. Тиймээс бид холбогдох хуулийн өөрчлөлтүүдийг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн байдаг. Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газраас бид хэдээс өгсөн хуулийн өөрчлөлтүүдийг Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Ингээд УИХ-ын захирамжаар Авилгын эсрэг хууль, Эрүүгийн хууль болон бусад холбогдох хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг гарсан гэсэн. Ажлын хэсэгт нь албан ёсоор саналаа уламжлаад явж байна. Бид бүхэн Авилгын эсрэг хуулийн 13.2-т өөрчлөлт оруулах зорилготой байна.Ер нь хөрөнгө орлогын мэдүүлэгт хийдэл, алдаанууд бий. Тухайлбал, нийтийн албанд ажилладаг албан тушаалтнуудын компаниудын хувьцааны үнэлгээ, өмч хөрөнгө нь мэдүүлгээр тодорхой харагдах боломжгүй байдаг. Тиймээс тэдний компанийн өмч хөрөнгө болон бусад санхүүгийн асуудлыг шалгадаг болгоё гэж байгаа юм. Ингэхийн тулд хуульд өөрчлөлт оруулах ёстой.

-М.ОЮУНЧИМЭГ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДСОН ЖИЛЭЭ 710 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ БАЙСАН БАЙНА. ЯГ 710САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ БАЙСАН ЭСЭХИЙГ ШАЛГАХ ЭРХ НЬ АТГ-Т АЛГА”

- УИХ-ын гишүүн Л.Болдоос гадна М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Х.Нямбаатар гишүүний хөрөнгө, орлого гэнэт өссөн шалтгааныг та бүхэн шалгуулахаар УИХ-ын ёс дэд хороонд хандсан. Эдгээр гишүүнтэй холбоотой та бүхний гаргасан өргөдөлд ямар хариу өгсөн бэ?

-Ёс зүйн дэд хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй гурав хоногийн өмнө холбогдсон. Хөрөнгө орлого нь гэнэт өссөн дээрх гишүүд холбогдох материалаа бүрдүүлээд өгч байгаа юм байна лээ. Хуулиараа ёс зүйн дэд хороо хуралдаад хуулийн байгууллага руу шилжүүлэх үү, үгүй юу гэдгийг шийднэ. Бид Б.Бат-Эрдэнэ даргад бичгээр хандахдаа их сайн захиж байгаа. Тодруулбал, “Хуулийн байгууллагын дүгнэлтийг гаргана шүү. Ёс зүйн дэд хороогоор хэлэлцээд гэмт хэргийн шинжгүй байнагэж өнгөрөөж болохгүй” гэж захиж байна.

 Тухайлбал, М.Оюунчимэг гишүүн хадгаламжаа андуурсан гэсэн айхтар тайлбар хийдэг. Хөрөнгө орлогын мэдүүлэгт бас нэг байдаг алдаа бий. Тухайлбал, Ж.Мөнхбат гишүүн 2015 онд 195 сая төгрөгийн орлоготой байсан. Гэхдээ 2015 онд үнэхээр 195 сая төгрөгийн орлоготой байсан эсэхийг АТГ шалгах эрхгүй байна. Энэ чиглэлээр мэргэшсэн хуульчдын хэлж буйгаар аливаа хүмүүс УИХ-ын гишүүнээр сонгогдсон жилдээ өөрийгөө их өндөр орлоготой гэж мэдүүлдэг. Маш их хэмжээний хадгаламж, орлоготой. Эхний жилдээ өндрөөр мэдүүлчихээр хоёр дахь жилдээ хөрөнгө, орлого нь нэг их өөрчлөгдөөгүй харагддаг. Ингээд хууль бусаар олсон мөнгөө албан ёсных болгодог. Үүнийг шалгах эрх АТГ-т алга. Ийм хийдлүүдийг хуульдаа өөрчлөлт оруулж байж засна.  2015 онд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат орлогогүй, гэр бүл нь бизнесгүй байсан. Яаж 195 сая төгрөгийн орлоготой байх юм бэ. Энэ хүн цалингүй намын ажил хийдэг байсан шүү дээ. Үүнийг өнөөдөр нотлох боломжгүй байгаа юм. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гишүүнээр сонгогдсон жилээ 710 сая төгрөгийн хадгаламжтай байсан гэж мэдүүлсэн байна. Яг 710 сая төгрөгтэй байсан эсэхийг шалгах эрх АТГ-т байхгүй. Тэгэхээр Авлигын эсрэг хуулинд өөрчлөлт оруулж, АТГ-т шалгах эрхийг өгье гэж байгаа юм. М.Оюунчимэг гишүүний гэр бүлийн орлого нь 30 саяас 461 сая төгрөг болж өссөн. Тэгэхээр хуулийн байгууллага БОЛОН гүйцэтгэлийн аудитаар дансыг нь шалгавал маш том асуудал гарч ирэх магадлалтай. Үнэхээр 710 сая төгрөгийн хадгаламжтай байсан уу дансны хуулгаа үзүүлчих гээд хуулийн байгууллага тулгахад энд байхгүй байх магадлал өндөр. Албан тушаалгүй бизнесгүй хүнд ийм өндөр хадгаламжтай байхад итгэмээргүй биз дээ. Мөн машингүй, орлогогүй, байргүй гэх гишүүд компани руугаа хөрөнгөө шилжүүлсэн байх магадлалтай байдаг. Гэтэл компанийх нь мэдээлэл бүрхэг, шалгаж болохгүй. Тэгэхээр бид 100 хувь эзэмшлийн компанийг нь шалгаж нээлттэй болгохыг шаардаж байна. Компани дээрээ хадгаламж, үл хөдлөхөө шилжүүлчихээд өөрөө машингүй, байргүй гэж мэдүүлдэг.

-Та өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүдийг гүтгэсэн тохиолдол бий юу?

-Гүтгээгүй гэж бодож байна. Б.Ундармаа гишүүн өөрийг нь гүтгэсэн гэх үндэслэлээр хуулийн байгууллагад гомдол гаргаж байсан. Гүтгээгүй нь хуулийн байгууллагаар шалгагдаад нотлогдсон. Тоо баримт нь ил байгааг яалтай билээ. Яалт ч үгүй хөрөнгө орлого нь өсчихсөн. Төрийн бүх өндөр албан тушаалыг хашсан хүн өнөөдөр гэнэт шударга ёс ярьж буй нь яг үнэндээ жүжиг шүү дээ.

-“Бид уучлахгүй” ТББ нь ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдийг эсэргүүцэж анх олон нийтэд танигдаж байлаа.Та бүхний ЖДҮ-чин гишүүдийг эсэргүүцэх үйл ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа юу?

-Одоогоос нэг жилийн өмнө Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн /ЖДҮХС/ зээлийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгон авсан байж болзошгүй гэх хүмүүсийн мэдээлэл олон нийтэд ил болсон. Төрийн нээлттэй мэдээллийн датанд тулгуурлаж иргэд өөрсдөө авлига, албан тушаалын хэргийг хянаж болдгийн тод жишээ энэ болсон гэж би боддог. Тухайн үед Монгол улс иргэний нийгмийн байгууллагуудгүй юм шиг байсан. Хүмүүс бухимдаж сошиолд бичиж байснаас бус яг зохион байгуулалтад ороод өргөдөл, гомдол гаргаад тэр хүмүүсийг шалгуулдаг үйл ажиллагаагүй байсан. Тиймээс хэдэн залуус цахимаар нэгдээд Үндсэн хуулийн цэц, Авлигатай тэмцэх газар, УИХ-ын ёс зүйн дэд хороо зэрэг байгууллагат өргөдөл өгч, нөлөөлөл шахалтын ажлыг хийж эхэлсэн. Энэ ажил минь үр дүнд хүрсэн гэж боддог. Ер нь аливаа тэмцэл үр дүнд хүрэх нь чухал. ЖДҮХС-ийн хэргээр үр дүнд хүрсэн нь ганц хөдөлгөөний ажлаас шалтгаалаагүй. Тухайн үед маш олон мэдээллийн сайтууд мэдээллийг ил тавьж байсан. Мөн нийгэм тэр даяараа дургүйцсэн учраас тодорхой хэмжээний үр дүн гарсан. Ямартай ч хөдөлгөөн өрнөснөөс хойш нийтийн албан тушаалтнуудын 15 компани, аж, ахуй нэгж мөнгөө буцааж төлсөн байдаг. Энэ бол тодорхой хэмжээний үр дүн. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хуулинд өөрчлөлт орсон. Энэ жил ЖДҮХС-аас зээл олгохдоо нээлттэй, ил тод , шударга байсан. Энэ мэт дэвшил, үр дүнгүүд гарсан байна.

ЖДҮХС-аас зээл олгоход гол зохион байгуулсан гэх ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон түүний баг шүүх хурал дээр буруугаа хүлээж эхэлсэн гэх мэдээллүүд байна. Энэ бол иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шахаж, шаардах ёстой юм гэдгийг харуулсан үйл явдал юм. Гол нь хохирлоо барагдуулах, ёс зүйн хариуцлага буюу улс төрд дахин орохгүй эсвэл албан тушаалаасаа чөлөөлөгдөх мөн хуулийн хариуцлага хүлээж байж хариуцлага хүлээсэнд тооцно. Яг одоогийн байдлаар хэрэгжээгүй зүйл нь хуулийн хариуцлага байна. Гэхдээ УИХ-ын гишүүн Б.Батзоригоос эхлээд хуулийн хариуцлага хүлээгээд эхлэх гэж байна шүү дээ. Тэгэхээр шахаж, шаардаад явах ёстой. Хэрвээ өөрсдөө түдгэлзээд хуулийн хариуцлага хүлээхгүй бол сонгуулиар бүрэн эрхгүй болгох боломжтой гэдэг хувилбарыг харж байна.

-Д.ОДБАЯР РУУ 10 ӨНДӨГ ШИДЭХЭД ЗАРДАЛ ГАРАХГҮЙ.
БИД САНХҮҮЖҮҮЛЭГЧГҮЙ-

-Олон ажил руу зэрэг ороод л шүүмжлээд, шалгуулаад байгаагийн эцсийн зорилго юу юм бэ?

-Иргэний нийгэм гэх байгууллагыг шинэ шатанд гаргах. Иргэд нэгдэж шахаж, шаардаж чадвал үр дүнд хүрнэ. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг ажлаа өгөхийг шахаж, шаардаагүй бол албан тушаалтайгаа үлдэх хандлагатай байгаа биз дээ. Одоо өргөдлөө өгсөн ч Үндсэн хуулийн цэцийн гишүүнээсээ татгалзахгүй гэх байр, суурьтай байх шиг байна. Бид цэцийн гишүүдийн хурлыг хүлээж байна. Гишүүнээрээ үлдвэл өндөг шидэж, шахаж хавчина. Тэгэж байж үр дүн гарна. Хүчтэй иргэний нийгэмтэй байж Ардчилал бүрэн утгаараа хөгжинө. Иргэний нийгмийн байгууллага Ж.Батзандан нарынхаар дууссан гэж хүмүүс ярьдаг.  Жагсаад, тэмцээд албан тушаалд хүрээд мөнгө аваад дуугүй болдог гэх иргэдийн ойлголтыг бид өөрчлөх зорилготой.

-Танай үйл ажиллагааг хэн санхүүжүүлдгийг олон нийт их сонирхдог. Нэр бүхий улс төрч бий гэх хардлага ч байдаг. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

-Манай үйл ажиллагааг сайн харвал бүгд зардалгүй.  Хамгийн сүүлд Д.Одбаяр руу өндөг шидэхээ мэдэгдсэн. 10 өндөг авчих чадал байлгүй яахав. Бид нар хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ажил төрөлтэй хүмүүс. 10 өндөг авах, фэйсбүүкээр лайв хийх нь нэг их зардалгүй шүү дээ. Ер нь зардал гаргасан ч яадаг юм. Хүн зорьсон ажилдаа, санхүүжилт, цаг заваа гаргасан ч яахав гэж боддог. Бид энэ үйл ажиллагаанаасаа сайхан мэдрэмж авч амьдардаг. Бид хандив ч авдаггүй. Өөрөөсөө мөнгө гаргаад хийчих нь амар байна. Хардлагыг тоохгүй явах нь сайхан.

-Тэмцэж байгаад УИХ-д нэр дэвшдэг шүү гэх шүүмжлэл бий.  Танай хөдөлгөөнөөс УИХ-д нэр дэвших үү?

-Дэвшихгүй энэ тэр гэж худлаа ярихгүй. Манайхаас хоёр ч хүн нэр дэвшинэ.




Улаанбаатарт 6 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ