ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нарыг ажлаас нь чөлөөлж, шалгаж эхэлжээ

ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нарыг ажлаас нь чөлөөлж, шалгаж эхэлжээ

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэг шалгаж эхэлжээ. Албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутган тэднийг яллагдагчаар татах саналыг НПГ-т хүргүүлжээ. Мөн албан байгууллагад нь үзлэг нэгжлэг хийсэн шаардлагатай нотлох баримтуудыг бэхжүүлэн авчээ.

Учир нь ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нар хууль, журам зөрчин ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгож 200 хүртэл сая төгрөг шилжүүлсэн гэх хэрэгт холбогдсон аж.

Тодруулбал, “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2016-2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг 2017 онд хэрэгжүүлэх чиглэл, төслийн сонгон шалгаруулалт зохион байгуулах удирдамж баталсан байдаг. Үүний дагуу Б.Нямдаваа даргын тушаалаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. Уг ажлын хэсгийнхэн шаардлага хангасан хэмээн 6-7 иргэн, 20 орчим аж ахуйн нэгжийг шалгаруулан сайд Н.Номтойбаяраар тушаал батлуулан нэгж төслийн төсвийг 200 сая төгрөг байхаар тооцож, дөрвөн тэрбум төгрөгийн зээл хүүгүй олгосон байна.

Улмаар тэр 20 аж ахуйн нэгжид тус бүр 200 сая төгрөгийн хүүгүй зээл олгосон нь батлагдаж байгаа юм байна. ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нар иргэн, аж ахуйн нэгжүүдэд 200 сая төгрөгийн зээл олгосон болох нь хангалттай нотлогдож буй гэнэ. Улмаар тэднийг өнгөрсөн лхагва гаргаас эхлэн ажлаас нь түдгэлзүүлж, Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм.