Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ

Солонгос улсын онгоцны үйлчлэгч эмэгтэйн биед хүрч бэлгийн дарамт учруулсан хэргээр торгуулсан  Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өнгөрсөн долоо хоногт Монголд ирсэн.

Тэгвэл тэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд хүсэлтийг өнгөрсөн даваа гаригт /2019.11.18/ хэлэлцэхээр товлосон ч ирц хүрээгүй юм. Тодруулбал, тус хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр болон нэр бүхий гишүүд ирээгүй гэдэг.

Тэгвэл Д.Одбаярын өргөдлийг Цэцийн нийт гишүүдийн өнөөдрийн хуралдаанаар авч хэлэлцэхээр товлоод байна.

Тодруулбал, өнөөдрийн /2019.11.22/-ны өдрийн 11:00 цагт хэлэлцэх юм байна.