Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, маргааш ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. Маргааш буюу энэ сарын 25-нд Хөвсгөл, Хэнтэйн уулсаар, энэ сарын 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 25-нд зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгаар, 28-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Маргаашаас эхлэн, энэ сарын 25, 28-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.