ФОТО: НЗДТГ-ын гадна талбайд иргэд ХАРИУЦЛАГА НЭХЭН жагсаж байна

ФОТО: НЗДТГ-ын гадна талбайд иргэд ХАРИУЦЛАГА НЭХЭН жагсаж байна

Яг одоо НЗДТГ-ын гадна талбайд Нийслэлийн АН-ны гишүүд болон иргэдийн эсэргүүцлийн жагсаал болж байна.  

Жагсагчид, “Энэ бол улс төрийн цуглаан биш, хариуцлага нэхсэн цуглаан” гэдгийг онцолж буй юм. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, ард түмний амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтож байна гэв.

Жагсаж буй иргэд “Сүрьеэгийн халдвар сурагчдын дунд газар авлаа”, “Туулын бургасыг хядаж дууслаа”, “Нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй бадал алдаглаа”, "Хятадын Тьянжин фүүдс ХХК-д өгсөн 50 га газрыг цуцал" гэх мэт уриа лоозон барин эсэргүүцлээ илэрхийлж буй юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ