Өнөөдөр, маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр, маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Бүх нийтийн амралтын өдрүүд буюу өнөөдөр арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баяр, арваннэгдүгээр сарын 27-нд Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буйтай холбогдуулан авто машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр арваннэгдүгээр сарын 26-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг. Харин Чингис хааны мэндэлсэн өдрийг Билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэхээр 2012 онд хуульчилсан. Мөн Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай хэмээн 2012 онд Ерөнхийлөгч зарлиг буулгасан байдаг.  Хуулийн дагуу бүх нийтээр амрах эдгээр өдөр нь мягмар, лхагва гарагт таарч буй.

Тиймээс өнөөдөр, маргааш тохиож буй бүх нийтийн амралтын өдөр тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.