БНСУ-ын Элчин сайд визний мэдүүлгийн хураамж хувьдаа завшсан байж болзошгүй

БНСУ-ын Элчин сайд визний мэдүүлгийн хураамж хувьдаа завшсан байж болзошгүй

Өчигдөр /2019.05.29/ БНСУ-ын Элчин сайдын яамны тухай тус улсын SBS телевизээр гарлаа. Уг мэдээлэлд дурдсанаар БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд ажилчидтайгаа зүй бусаар харьцдаг, виз зуучлагчидтай сүлбэлдэн виз олголтод нөлөөлсөн, виз мэдүүлэгчдийн хураамжийг хувьдаа завшсан гэх хэргүүдээр шалгагдаж байгаа гэлээ. Иймд тус улсын Гадаад хэргийн яамнаас Элчинс сайд Чон Жэ Намыг шалгаж, яаманд Аудитын шалгалт оруулах шийдвэрлэлээ. Дүгнэлт гарсны дараа элчин сайдад ямар арга хэмжээ авахыг шийдвэрлэнэ.

Түүнийг ажилчидтайгаа зүй бусаар харилцдаг гэх гомдлыг баримтуулжсан материал дотор “Идээд орхисон хоолны үлдэгдэл алга болсон тул олж ир”, “Миний охиныг танилгүй, хаалгаар оруулахгүй гурван минут хүлээлгэлээ” гэх мэтээр орилж хашгирч, дарамталж буй бичлэгүүдийг хавсаргажээ.  

ЭХ СУРВАЛЖ: NAVER.COM