“Мөнххада” компани Хакухо М.Даваажаргалд баяр хүргэжээ

“Мөнххада” компани Хакухо М.Даваажаргалд баяр хүргэжээ

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Кюүшюү башёг 14 даваа, 1 унаатай 43 дахь түрүүгээ хүртсэн. Ийнхүү Японы Эзэн хааны болон Ерөнхий сайдын цомыг 43 удаа хүртсэн анхны Их аварга болж Сумогийн түүхэнд тодоор бичигдэж буй билээ.

Тэгвэл Монгол Улсад Япон автомашины худалдаа эрхэлдэг “Мөнххада” компани Хакүхо М.Даваажаргалын мэргэжлийн сумо бөхөд 43 дэх түрүүгээ авсан амжилтад баяр хүргэжээ.

Мөнххада компанийн албан ёсны хуудаст “Мэргэжлийн сумогийн 69 дэх Их Аварга Хакухо М.Даваажаргал аваргадаа 43 дэх удаагаа түрүүлсэнд нь баяр хүргэе. 11-р сарын Kyushu башогийн 15 өдрийн барилдааныг үзээрэй. Тэрбээр одоогоор мэргэжлийн сумогийн түүхэн дэхь рекордуудыг дахин шинэчилсээр байна.

  • Хамгийн олон түрүүлсэн - 43 удаа
  • Хамгийн олон удаа уналгүй түрүүлсэн - 15 удаа
  • Хамгийн олон давсан - 1146 удаа
  • Дээд зиндаанд хамгийн олон давсан - 1038
  • Тухайн жилдээ хамгийн олон давсан - 86 удаа /2009, 2010 онуудад/” гэжээ.

Мөнххада ХХК-ийн бүртгэл

Мөнххада компанид Хакүхо М.Даваажаргал хувьцаа эзэмшдэг гэлцдэг. Тэгвэл Улсын бүртгэлийн албан ёсны бүртгэлийн мэдээлэлд Мөнххада ХХК нь 2011 онд гуравдугаар сарын 19 өдөр бүртгэгдсэн, Гадаадын хөрөнгө оруулалттай, “Лайгер Холдинг Интернейшнл ХК”, Мөнхбатын Батцэрэн нар хувьцаа эзэмшдэг, Мөнхбатын Батцэрэн нь тус компанийн гүйцэтгэх захирал гэж бүртгүүлжээ. Мөнхбатын Батцэрэн нь Хакүхо М.Даваажаргалын төрсөн ах нь юм.