С.Зориг агсны нэрэмжит шагналыг Лантуун дохио ТББ, Г.Батхүү агсны гэр бүлд гардуулжээ

С.Зориг агсны нэрэмжит шагналыг Лантуун дохио ТББ, Г.Батхүү агсны гэр бүлд гардуулжээ

Өнгөрөгч ням гарагт АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны 20 жилийн ой болж өндөрлөсөн байна. Холбооныхоо 20 жилийн ойн хүрээнд Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны нэрэмжит шагналыг, АЗХ-ноос санаачлан гаргаж, нэр бүхий таван эрхэм, байгууллагад гардуулжээ.

Тухайлбал, Ардчилсан Залуучуудын холбоог үүсгэн байгуулагч Г.Батхүү агсны ар гэр бүлд тус шагналыг дурсгасан байна. Мөн “Ид шидийн орон” цуврал төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, хүчирхийллийн эсрэг олон чухал санаачилгуудыг манлайлан сайн дурын үйл хэргийг шинэ түвшинд гаргаж буй “Лантуун дохио” ТББ-ын С.Зориг агсны нэрэмжит шагналаар шагнасан байна.

Энэ тухай “Лантуун дохио” ТББ-ын Ч.Ганжавхлан өөрийн нүүр хуудастаа “С.Зориг агсны нэрэмжит шагналыг Лантуун дохио авлаа. Та бүхэндээ нэгэн сайхан мэдээг хүргэе. Хүчирхийллийн эсрэг, хүүхдийн төлөө 8 жил тууштай зүтгэж ирсэн Лантуун дохио ТББ-н үйл ажиллагааг үнэлэн анх удаа олгогдож буй С.Зоригийн нэрэмжит шагналыг С.Зориг агсны төрсөн ах Санжаасүрэнгийн Баяраас гардаж авлаа.

Зориг сан, Ардчилсан Залуучуудын Холбоо, олон улсын байгууллага хамтран зохион байгуулсан энэхүү номинацын шилдэг "Иргэний нийгмийн байгууллага"-р шалгарсныг Лантуун дохио ТББ-н гүйцэтгэх захирал Батбилэг, Ид шидийн орон 1 төвийн зохицуулагч Мишээл нар төлөөлөж авсан юм. Мөн хамтран зохион байгуулагч Ардчилан Залуучуудын Холбооны гишүүд Ид шидийн оронд 5 сая төгрөгийн цуглуулж хандивласан нь бүтээн байгуулалтын төсөв бүрэн шийдэгдээгүй энэ үед ус агаар мэт урам дагуулж хүч нэмж орж ирлээ. Хандив илгээсэн, зохион байгуулсан бүх хүмүүст талархал илэрхийлье. Монгол хүний саруул ухаан байсаар байгаа гэдгийг үйл хөдлөл, эв нэгдлээрээ батлан харуулах болно. Лантуун дохио ТББ бүх хамт олон” гэжээ.




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө